Микро эдийн засаг хичээлийн хүрээнд хийх
бие даалтын хичээлийн сэдвүүд:
Бие даалт | № | Сэдэв | Оноо |
1 | 1. Эдийн засгийн шинжлэх ухааны судлах зүйл, судалгааны арга Эдийн засгийн онолын судлах зүйлс. Эдийн засгийн харилцаа. Нийгмийн шинжлэх ухааны системд эдийн засгийн онолын эзлэх байр суурь. Шинжилгээ, судалгааны аргуудын ангилал, тэдгээрийн төрлүүд. |
3 | |
2 | 2. Зах зээлийн эдийн засгийн үндэс. Цэвэр зах зээлийн эдийн засгийн систем Хязгааргүй хэрэгцээ. Нөөцийн хомс байдал. Үйлдвэрлэлийн боломжийн муруй. Сонгогдоогүй боломжийн зардал. Хувийн сонирхол. Зах зээл ба үнэ. Зах зээлийн орчил эргэлт. |
4 | |
3 | 3. Эрэлт, нийлүүлэлт Эрэлт ба эрэлтийн хууль. Эрэлтийн муруй. Эрэлтийн тоо хэмжээний өөргчлөлт. Нийлүүлэлт ба нийлүүлэлтийн хууль. Нийлүүлэлтийн тоо хэмжээний өөрчлөлт. Зах зээлийн тэнцвэр. Үнийн тэнцвэржүүлэх үүрэг. |
4 | |
4 | 4. Эрэлт, нийлүүлэлтийн мэдрэмж Эрэлтийн үнийн мэдрэмж. Мэдрэмжтэй эрэлт. Мэдрэмжгүй эрэлт. Мэдрэмжийн үнийн хүчин зүйлүүд. Нийлүүлэлтийн мэдрэмж. Эрэлт ба нийлүүлэлтийн төрөл бүрийн мэдрэмжинд татварын дарамтыг хуваарилах. Эрэлт ба нийлүүлэлтийн шинжилгээний практик хэрэглээ. |
4 | |
5 | 5. Хэрэглэгчийн зан үйлийн онол. Ялгаагүйн муруй. 6. Үйлдвэрлэгчдийн үйл хөдлөл Ханамжийн функц. Төслийн хязгаарлалттай байгаа үеийн ханамжийн функцийг mах байлгах бодллогыг Лагранжийн аргаар бодох нь. “ Орлого – хэрэглээ “ – ний шугам, Энгелийн шугам. Хэрэглэгчийн зах зээлийн тэнцвэрт, түүний орлогыг нөхөн орлуулах нөхцөлд нэг бүтээгдэхүүний өөрчлөлтөд хийх шинжилгээ. (Слуцкий ба Хиксийнхээр). |
5 | |
6 | 7. Үйлдвэрлэлийн зардал. 8. Фирмийн онол. Кобба- Дугласын ҮФ; шугаман ҮФ, “ Зардал- гарц “ хэмээх ҮФ. Ханамжийн функц ба үйлдвэрлэлийн функцүүдийг хамгийн их байлгах бодлогын харьцуулсан шинжилгээ. Ажил хэрэгч фирмийн альтернатив зорилгын тухай ойлголт. Хөдөлмөрийн хамт олныг удирдагч, фирмүүдийн оршин тогтнож, үйл ажиллагаагаа эрхлэн явуулах нь. Хөдөлмөр болон капиталын ахиуц бүтээмж. |
5 | |
7 | 9. Төгс өрсөлдөөнт зах зээл.10. Цэвэр монополийн зах зээл. Монопольт өрсөлдөөний зах зээл. 11. Олигополь зах зээл. Төгс өрсөлдөөнт зах зээлийн загвар. MR = MC байх зарчим. Урт ба богино хугацаанд ашгийг max байлгах зарчим. Монополь засаглал, түүнийг хэмжих нь. Курногийн дуополь: үнийн утгын ба үйлдвэрлэлийн хэмжээний тэнцвэрт түвшин. Штекельбергийн дуополь: үйлдвэрлэлийн тоо хэмжээний ба үнийн тэнцвэрт утга. Зах зээлийн төрлүүдийн харьцуулсан шинжилгээ. |
5 | |
8 | 12. Үйлдвэрлэлийн хүчин зүйлсийн зах зээл. Хөдөлмөрийн зах зээл. 13. Рент, хүү ба ашиг Хөдөлмөрийн зах зээл. Хөдөлмөрийн зах зээл дээрх эрэлт ба нийлүүлэлт. Капиталын зах зээл. Капиталын ба хувийн орлого: капиталын орлогын түвшин, хүүгийн орлого ба зээлийн капиталын зах зээл дээрх тэнцвэржилт. Байгалийн нөөцийн зах зээл. Байгалийн нөөцүүдийн зах зээл дээрх эрэлт ба нийлүүлэлт. |
4 | |
9 | 14. Зах зээлийн эдийн засаг дахь хувийн ба улсын сектор, засгийн газрын үүргүүд. Монгол улсын Засгийн Газрын эдийн засгийн чиг үүргүүд. Нийгмийн уур амьсгал. Үйлдвэрүүдийн эрх зүйн хэлбэр. Эдийн засаг дахь төрийн оролцоо. |
3 | |
10 | 15. Үйлдвэрлэлийн ерөнхий тэнцвэр. Солилцооны эдийн засаг. 16. Сайн сайхан аж байдлын эдийн засаг. Парето оновчлолын үзэл санаа. Эджвортын диаграммын тусламжтайгаар Парето оновчлолт геометр дүрслэл. Эджвортын диаграмм. Эдийн засгийн оновчтой хэмжээ ба нийгмийн харьцаа, Парето оновчлолын онолын гол үр дүн. Нийгмийн таашаалын шилжих чанаргүйн жишээ. |
3 |
0 comments